“М-Си-Эс групп” компанийн Хуулийн хэлтсийн дарга З.Төрмандахыг шалгаж эхэлсэн талаар бид өчигдөр мэдээлсэн. Тэгвэл өчигдөр энэ үйл явдалтай холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Нэр бүхий хүмүүс саатуулагдсан. З.Төрмандах гэх хүнийг саатуулан шалгаж байгаа нь үнэн. Монгол Улсын төр хуульд заасны дагуу гүйцэтгэх ажиллагаа буюу тусгай ажиллагаа явуулах эрхтэй. Өөр хэнд ч ийм эрх байх ёсгүй. Хувийн аж ахуйн нэгж дэргэдээ хууль бус байгууллага байгуулж, гүйцэтгэх ажиллагаа явуулж, төрийн нууцыг хууль бусаар олж авч болохгүй. Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл ч ашиглах ёсгүй. Энэ хүрээнд сэжиглэж тодорхой хүмүүсийг саатуулан шалгаж байгаа. Бусад мэдээллийг дэлгэж болохгүй. “М-Си-Эс” компани хэчнээн том байлаа ч дэргэдээ гүйцэтгэх ажиллагаа явуулдаг байгууллагатай байж таарахгүй. Энэ хүмүүсийг саатуулсан нь Ухаа худаг, “Энержи ресурс”-д хууль зүйн дүгнэлт гаргах ажлын хэсгийн үйл ажиллагаатай хамааралгүй” хэмээв.
“М-Си-Эс холдинг” ХХК-ийн хөрөнгө оруулалттай, эцсийн өмчлөгч нь Ж.Оджаргал гэж улсын бүртгэлд бүртгүүлсэн, барилга угсралт, цамхаг түүн дээрх холбооны тоног төхөөрөмж болон гадна холбооны кабель шугамын угсралт, бөөний худалдаа, барилгын дотор холбооны сүлжээ, тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, засвар, гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээ эрхэлдэг “М-Армор” компанийг тагнуулын байгууллагаас шалгаж буйг Хууль зүй, дотоод хэргийн сайд нь ийнхүү батлав. Хачирхалтай нь Тагнуулын байгууллагын тухай хуульд зааснаар Монгол Улсын ашиг сонирхлыг хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн асуудлаар тагнуулын мэдээ олох, цуглуулах, задлан шинжилгээ хийж, дүгнэлт гарган Монгол Улсын Ерөнхий сайд болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бусад гишүүд, энэ хуульд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх, төрийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулдаг ТЕГ-ын Мөрдөн шалгах газрын шалгаж буй хүмүүсийн талаар О.Алтангэрэл сайд тайлбар хийсэн нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөөсөө холдуулав уу гэлтэй. ТЕГ-ынхан ч албан ёсны мэдээлэл өгөхөөс цааргалж, улс төрчдөөр яриулж байгаа нь хуулиа зөрчиж байна гэж хардаж ч болох. Тагнуулын байгууллагын тухай хуулийн 5.2.1-т “Тагнуулын байгууллага энэ хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ зөвхөн үндэсний язгуур ашиг сонирхлыг эрхэмлэж, улс төрийн нам, бүлгийн болон хувийн ашиг сонирхлоос ангид ажиллах” гэж заасан байдаг.
Бидэнд олдсон мэдээллээр “М-Си-Эс холдинг”-ийн хөрөнгө оруулалттай “М-Армор” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Ганболд, тус компанийн Хуулийн албаны дарга Я.Бямбадаржаа, мэргэжилтэн Г.Гандалай, Инженер-техникийн албаны дарга С.Жамъянтөгс зэрэг хүнийг Эрүүгийн хуулийн 19.11-1 дэх хэсэгт заасан “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлсийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан нь эх орноосоо урвах, тагнуул хийх гэмт хэргийн шинжгүй” гэх заалтын дагуу сэжигтнээр татан шалгаж эхэлсэн юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Муу Өнөрөөг яалаа даа! Тэрний хажууд наадуул чинь жинхэнэ нууц хадгалах тараах ажил хийдэгийм бна.
shaana biz. dahiad jaraahainuudaar n tug tahij hayah gej bgaan bn l daa. Odjargal medehgui bn gej bhuu.
Hun gutgehdee garguud l daa durgui hunee
АЛБАДАН ЧӨЛӨӨЛӨХ БАЙЛГҮЙ ДЭЭ. ХӨРӨНГӨТӨНГҮҮД
АЛБАДАН ЧӨЛӨӨЛӨХ БАЙЛГҮЙ ДЭЭ. ХӨРӨНГӨТӨНГҮҮД
ЭХ ОРНООСОО УРВААГҮЙ ЗҮГЭЭР ЭХ ОРНОО ХОРЛСОН ГЭДЭГ ЗҮЙЛ АНГИ БАЙДАГ ЮМ БАЙНА. ХЭДХЭН ЖИЛ БУЮУ ТОРГУУЛЬ НООГДУУЛДАГ. ТЭГВЭЛ ХОРЛООД БАЙЖ ДЭЭ
ЭХ ОРНООСОО УРВААГҮЙ ЗҮГЭЭР ЭХ ОРНОО ХОРЛСОН ГЭДЭГ ЗҮЙЛ АНГИ БАЙДАГ ЮМ БАЙНА. ХЭДХЭН ЖИЛ БУЮУ ТОРГУУЛЬ НООГДУУЛДАГ. ТЭГВЭЛ ХОРЛООД БАЙЖ ДЭЭ