Засгийн газрын өчигдөр /2025.02.19/ хуралдсан ээлжит хуралдаанаар баялгийн сангийн хуультай холбоотойгоор хэд хэдэн салбарт дэмжлэг үзүүлэхээ тодорхойлжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт бодлогын үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд 14 мега төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд чухал ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, боловсруулахад шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, дүрэм шинэчлэн батлагдсан.
Хөтөлбөрт “Газрын ховор элемент боловсруулах үйлдвэрийн төслүүдийг бодлогоор дэмжинэ” гэж заасан бөгөөд энэ хүрээнд “Монголросцветмет” ТӨҮГ-ын дэд бүтэц, туршлага хүний нөөцийн чадвар, боломжийг харгалзан үзэж газрын ховор элементийн судалгаа, хайгуул, олборлолт, ашиглалт, баяжуулалтыг хариуцуулахаар нэрийг нь өөрчилж, үйл ажиллагааны чиглэлийг өргөтгөн дүрмийг шинэчилжээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Засгийн газрын хуралдааны дараа, Сүүлийн үед уурхайн салбарын хөрөнгө оруулалт, чуулга уулзалтын үеэр яригдаж байгаа асуудлын 60 гаруй хувь нь критикал минерал сэдвээр яригддаг болсон. Манай яам мөн критикал минералын хэлтэстэй, миний бие газрын ховор элементийн чиглэлд зөвлөх ажиллуулж, төрийн бодлогын хүрээнд энэ асуудлыг ярина. Мөн ойрын үед критикал минерал, түүний дотор газрын ховор элементтэй холбоотой асуудлыг дахин Засгийн газарт танилцуулга хийнэ" хэмээн мэдээлэв.
Үүнээс харвал Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар газрын ховор элементийн хайгуул, олборлолтыг дэмжиж буйгаа ийнхүү зарлав.
Манай улсын хэмжээнд газрын ховор элементийн ислийн нийт 3.1 сая тоннын нөөцтэй, нийт зургаан орд илрүүлсэнээс 4 нь том, 2 нь жижиг орд байна
Монгол Улс газрын ховор элементийн нөөцөөрөө дэлхийд эхний 15-д ордог бөгөөд эдгээр ордыг бүрэн ашиглаж чадвал улсын эдийн засгийг зөвхөн энэ салбар бүрэн даагаад явах боломжтой аж.
Одоогоор:
-Улаандөлийн 124.78 тоннын орд,
-Халзанбүрэгтэйн 1.511.6 мянган тоннын орд,
-Мушгиа худагийн 365.1 мянган тоннын орд
-Хотгорын 1,213.7 мянган тоннын нөөцтэй орд
-Цагаан чулуутын 274.55 тоннын орд,
Лугийн голын 14.5 мянган тоннын орд тус тус багтаж буй юм.
Тэр дундаа Мушгиа худаг, Хотгор, Лугийн гол, Халзанбүрэгтэй ордод улсын болон аж ахуйн нэгжүүдийн төсвөөр газрын ховор элементийн хайгуулын ажил гүйцэтгэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.