СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-02-20

Л.Оюун-Эрдэнэ: Зоригтойгоор өөрчлөх үү, ард түмэнтэйгээ хамт хувьсгал хийх үү гэх сонголтын өмнө туллаа

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 хоногийн өмнө

Засгийн газрын өчигдөр /2025.02.19/ хуралдсан ээлжит хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайд нарт хандаж баялгийн сангийн хуультай холбоотойгоор байр сууриа илэрхийлжээ. 

Тэрээр  “Байгалийн баялаг ард түмний өмч байх ёстой. Тиймээс Үндэсний баялгийн сан чухал байгаа юм. Та бид, манай Засгийн газар хоёр сонголтын өмнө ирлээ. ” гэжээ. 

Eрөнхий сайдын энэ үгнээс харахад Ухаахудаг тойрсон улс төр  хөшигний ард ширүүн үргэлжилж байгаа бололтой. Үүнийг нь батлах мэт өчигдөр ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлийн MCS компанийн хамгаалалтын албаны талаар хийсэн мэдээлэл олны анхаарлыг татаад буй. 

Үүнээс гадна Засгийн газар уул уурхайн салбар, тэр дундаа газрын ховор элементийг олборлох, ашиглах чиглэлд дэмжлэг үзүүлнэ гэдгээ зарлалаа.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Сүүлийн үед уурхайн салбарын хөрөнгө оруулалт, чуулга уулзалтын үеэр яригдаж байгаа асуудлын 60 гаруй хувь нь критикал минерал сэдвээр яригддаг болсон. Манай яам мөн критикал минералын хэлтэстэй, миний бие газрын ховор элементийн чиглэлд зөвлөх ажиллуулж, төрийн бодлогын хүрээнд энэ асуудлыг ярина. Мөн ойрын үед критикал минерал, түүний дотор газрын ховор элементтэй холбоотой асуудлыг дахин Засгийн газарт танилцуулга хийнэ.

Хоёрдугаарт, Монгол Улсын нутаг дэвсгэрт хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтын асуудлыг оруулсан. 2024 оны дөрөвдүгээр сараас хойш Монгол Улс хайгуулын тусгай зөвшөөрөл олгоогүй. Энэ өөрөө хөрөнгө оруулалтыг хааж, дотоодын аж ахуйн нэгжүүдэд ч саад болж байгааг байнга ярих болсон. Одоогийн байдлаар 2700 орчим лиценз олгосноос 900 орчим нь хайгуулын лиценз байна. Улс төрийн болон янз бүрийн шалтгаантай хайгуулын ажил зогсонги байж ирсэн. Манай яам хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг баталж, Хууль зүй дотоод хэргийн яаманд хүргүүлсэн. Нийтээр дагаж мөрдөх журамд бүртгүүлснээр хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож эхэлнэ. Дэлхийн уул уурхайн хөрөнгө оруулалтын PDAC-ын чуулга уулзалтаас өмнө хайгуулаа нээж байгаагаа зарлана.

Гуравдугаарт, алтны худалдан авалтын нэмэгдүүлэх, эрчимжүүлэхээр боллоо хэмээв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Оюун-Эрдэнэ ерөнхий сайдаа дэмжиж байна. Одоогийн их хурлын гишүүдийн ихэнх нь MSC-ийн хулгайч нартай холбоотой байгаа зарим нь бүүр ажлын хэсэгт нь байж байх шиг. Крөнхий сайд анхаарана биз. Зоригтой байгаарай. Ард түмэн чиний талд байгаа шүү. Болохгүй бол хувьсгал хийсэн ч болно.

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Хууль, журмын дагуу ажлаа хийхэд наад луйварчид чинь яаж чадахгүй ээ, бүр болохгүй бол ард түмэн тэртэй тэргүй зөв талыг нь дэмжинэ.

У. Бат-Эрдэнэ
1 хоногийн өмнө
116.206.83.106

Та нар нэг Хүнд хөнгөн үйлдвэр барих тухай ярихгүй мөртөлөө баялага ашиглана л гэх юм...!!! Баялаг бол ард түмний өмч болхоос та нарын дуртай үедээ мөнгө олдог хэрэгсэл биш шүү...!!!

Шаравын Баярсайхан
1 хоногийн өмнө
116.206.83.106

Та нар чадахгүй. Ард түмнээ хуралдуул

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.