СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Баянголын амны 2007 айлын орон сууцны барилгын ажил гуравдугаар сард эхэлнэ

Нийтэлсэн
2 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 хоногийн өмнө

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалайгаар ахлуулсан ажлын хэсэг Баянголын ам, Ханын материал, Баянхошуу дэд төв, Ногоон нуурт хэрэгжиж байгаа орон сууцжуулах төслийн явцтай танилцав.

СХД-ийн 34 дүгээр хороо, Баянголын амны 2007 айлын орон сууц барина. Уг төслийн гүйцэтгэгчээр “Ил Сүнг” ХК-ийн шалгарч, ирэх 3 дугаар сард барилга угсралтын ажлыг эхлүүлнэ.

Энэ талаар нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү: “10 га газарт баригдах энэхүү Баянголын амын орлогод нийцсэн орон сууцны төслийн ажил энэ гуравдугаар сард эхэлнэ. Уг орон сууцны хорооллыг 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Одоогийн байдлаар зураг төсөл болон дэд бүтцийн ажил бүрэн шийдэгдсэн. Уг төслийг БНСУ-ын Экзим банкны нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх бөгөөд “Ил Сүнг” ХК гүйцэтгэнэ” гэлээ.

Төслийн зөвлөх үйлчилгээний “Аум энд Лий” ХХК-ийн Монгол дахь салбарыг хариуцсан архитектор Ариунбат “Уг төсөл 10 давхар 17 блокоос бүрдэнэ. Мөн 38 мкв-аас 47 мкв зэрэг 5 төрлийн сонголттой байх юм. Зөвшөөрөл болон тусгай техникийн зөвшөөрөл зэрэг асуудлууд бүгд шийдэгдсэн учраас барилгын ажил энэ гуравдугаар сард эхэлнэ” гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.