СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2025-02-19

Өвсний үндэс энэ удаад "Эрдмийн Ундраа" цогцолбор сургуульд япон хэл сурах орчинг сайжруулах төсөл хэрэгжүүлнэ

Нийтэлсэн
2 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 хоногийн өмнө

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара болон Баянгол дүүргийн Засаг дарга Ө. Сумьяабаатар нар Япон Улсын Засгийн газрын “Соёлын Өвсний Үндэс буцалтгүй тусламж”-ийн “Эрдмийн Ундраа Цогцолбор сургуулийн япон хэл сурах орчинг сайжруулах төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурав.

Тус төслийн нийт өртөг 71,608 ам.доллар буюу 241,463,916 төгрөг юм.

Соёлын Өвсний Үндэс буцалтгүй тусламжийн төсөл Монголд 2005 онд анх удаа хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ удаагийн төсөл нь 10 дахь удаагийн төсөл юм.

Уг төслөөр Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Эрдмийн Ундраа Цогцолбор сургуулийн япон хэлний ангийг тохижуулах юм. Төслийн хүрээнд хүүхэд төвтэй хичээлд зориулсан орчин үеийн тоног төхөөрөмж бүхий сургалтын орчин бүрдүүлснээр тус сургуулийн япон хэлний сургалтын түвшин дээшлэн Япон, Монгол хоёр орныг бүхий л салбарт холбох чадварлаг хүний нөөцийг бэлтгэх болно хэмээн найдаж байна Элчин сайд М.Игавахара онцоллоо. 

Жич: Япон Улсын Засгийн газрын Соёлын Өвсний үндэс буцалтгүй тусламж нь Төрийн бус байгууллага болон орон нутгийн захиргаа зэрэг ашгийн бус байгууллагад соёл, дээд боловсролын байгууллагын орчин нөхцлийг сайжруулахад ашиглагдах тоног төхөөрөмжийн худалдан авалт, барилга байгууламжийг засаж сайжруулахад дэмжлэг үзүүлдэг төсөл юм. Энэхүү төслөөр дамжуулан хөгжиж буй орны соёл, боловсролын салбарыг хөгжүүлэх мөн эдгээр улс орнуудтай соёлын харилцааг эрчимжүүлж, найрамдалт харилцаа болон харилцан ойлголцлыг улам гүнзгийрүүлэх зорилготой.

Японы Элчин сайдын яам

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.