Нийслэлийн Чингэлтэй дүүрэг Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах, борлуулалтыг нь нэмэгдүүлэх, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, иргэдэд дотоодын чанартай, баталгаатай бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр хүргэх зорилгоор сар шинийн үзэсгэлэн худалдааг дүүргийн тавдугаар хороонд байрлах “Ancore event hall”-д энэ сарын 26-ныг дуустал зохион байгуулж байна.
Үзэсгэлэн худалдаанд төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн, үндэсний дээл хувцас, хүүхдийн монгол цамц, хүрэм, ноос ноолууран эдлэл, гар хийцийн модон тавилга, арьс ширэн бүтээгдэхүүн зэргийг худалдаалж байна.
Иргэд та бүхэн үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, дүүргийн үйлдвэрлэгчдийн чанартай, баталгаатай бараа бүтээгдэхүүнээс сонгон худалдан авалт хийгээрэй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.