СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-02-19

🔴 Н.Учрал: Цагаан сарын өмнө “Эрдэнэс тавантолгой” компанийн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлнэ

Нийтэлсэн
2 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
2 хоногийн өмнө

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл хийлээ.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:

-Зөвшөөрлийн хууль батлагдсантай холбоотойгоор өмнө нь гарсан байсан журмуудыг цуцлах ажил үргэлжилж байгаа. Энэ хүрээндээ Аж ахуй нэгж байгууллагад байгаль орчны мэргэжлийн байгууллагын эрх олгох журам гэж 2006 онд баталсан байгаль орчны журмыг Засгийн газрын тогтоолоор цуцалж байна. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд долоон яамны 36 журмыг цуцалсныг та бүхэн мэдэж байгаа. Тэгэхээр үлдсэн яамд, төрийн захиргааны байгууллагууд хууль давсан шаардлагуудаа цуцлахыг тухай бүрд нь хүргүүлсэн. Зөвшөөрлийн зөвлөлийг өчигдөр хуралдуулсан. Зөвшөөрлийн зөвлөлөөс хариу арга хэмжээ авахгүй байгаа холбогдох яамдууд дээр мэргэжлийн шинжээч томилох, ажлын хэсэг байгуулах, үүнд мэргэжлийн холбоодыг оролцуулах асуудлыг шийдвэрлэсэн.

Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулгыг хийлээ. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх, стратегийн ордууд, түүнийг эзэмшиж буй аж ахуй нэгжүүд дээр төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох ажлын хэсгийг байгуулсан. Үүн дээр санхүү, хуулийн шинжээч нар авч ажиллуулаад төр болон хувийн хэвшил талдаа ч ашигтай байх зарчим дээр суурилж хийнэ. Дээрх ажлын хэсэг нь хэлэлцээрийн ширээнд суух ажлын хэсэг байна. Ард түмэн хэрхэн 51 хувийг эзэмших вэ гэдэг асуудал юм.

Мөн "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн 2024 оны ногдол ашиг тараах асуудлаар мэдээлэл сонссон. Дээрх компанийн 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд үе шаттайгаар тарааж байгаа. Энэ оноос эхлэн улирал тутамд олгож эхлэх нь инфляцид нөлөөлөхгүй, төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөлөхгүй байх өндөр ач холбогдолтой. “Эрдэнэс тавантолгой” компанийн ТУЗ хуралдаж, ногдол ашгаа тараах хуулийн зохицуулалттай.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард эхний урьдчилгааг олгох үед 2025 онд 350 мянган төгрөг олгох боломжтой гэдэг саналыг “Эрдэнэс Тавантолгой” компани илэрхийлж байсан. Үлдэж байгаа 200 мянган төгрөгийг хувааж олгох нь зохимжтой гэж үзэж байгаа.

Цаашид иргэд хуримтлалын дансандаа авах уу, бэлэн мөнгөөр авах уу гэдгээ сонгодог болно гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.