СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-02-19

🔴 Б.Чойжилсүрэн: Шөнийн цахилгааны хөнгөлөлтийн цагийг уртасгаж, кВт.цагийг хоёр дахин нэмлээ

Нийтэлсэн
2 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 хоногийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж Эрчим хүчний салбартай холбоотой асуудлыг хэлэлцжээ. Гаргасан шийдвэрийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: 

-Эрчим хүчний үнэ тарифыг өртөгт нь ойртуулах арга хэмжээг авах хүрээнд Эрчим хүчний Үндэсний хороо 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр үнэ тарифыг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Гэвч иргэдээс өргөдөл гомдол тасрахгүй ирж байна. Ажлын хэсэг гарч гомдол гаргасан 30 орчим иргэнтэй нэгбүрчлэн уулзлаа. Гомдол саналуудыг нэгтгэж өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. 

Ингээд дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд, 2024 оны жилийн эцсийн байдлаар 1 квт.цагийн өртөг ААНБ-ын тухайд 222 төгрөг байсныг 285 төгрөг болгосон. Мөн уул уурхайн салбарт 1 кВт.цаг нь 285 төгрөг байсныг 342 төгрөг болгосныг хэвээр мөрдөнө.

Айл өрхүүдийн тухайд 150 кВт.цаг хүртэлх хэрэглээ 140 төгрөг байсныг 175 төгрөг болгосон шийдвэр хэвээр үргэлжилнэ. Гэхдээ өмнө нь 220 хэрэглэдэг айл шөнийн цагаар 700 кВт.цаг үнэгүй хэрэглэдэг байсныг 1500 кВт, 380 хэрэглэдэг айлууд 1500 кВт.цаг хэрэглэдэг байсныг 3000 кВт болгож нэмэгдүүллээ.

Шөнийн цагийн үнэгүй тариф өмнө нь 21:00-07:00 цаг байсныг 21:00-09:00 болгож цагийг уртасгах шийдвэр гарлаа. Энэ шийдвэр 2025.02.01-ний өдрөөс энэ оныг дуустал хэрэгжинэ. Зөрүү татаасыг Эрчим хүчний сайдын багцаас гаргахаар боллоо. 

Эрчим хүчний реформ цаашид үргэлжилнэ. Дараагийн алхам нь энэ салбарыг татаасгүй болгоно. Шөнийн тарифын хөнгөлөлтийг улсын төсвөөс нөхөх бөгөөд бусад ямар ч хэлбэрээр татаас олгохгүй. Зах зээлийг чөлөөлснөөр энэ салбарт хөрөнгө оруулалт татах боломж бүрдэж байна. 2028 он гэхэд нийслэл хотод 80 мянган айлын орон сууц шинээр барих бололцоо бүрдэж байна. 2025,2026 онуудад энэ салбарт 390 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.