СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-02-19

🔴 Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажил эхэлжээ

Нийтэлсэн
2 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 хоногийн өмнө

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан:

-Газрын ховор элементтэй холбоотой асуудлыг удахгүй Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Монгол Улсын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход сонгон шалгаруулалтын асуудлаар танилцуулга хийсэн. 2024 оны дөрөвдүгээр сараас хойш хайгуулын тусгай зөвшөөрөл олгоогүй. Энэ нь хувийн хэвшил, гадны хөрөнгө оруулагчид нарт ихээхэн хүндрэл үүсгэсэн. Өнөөдрийн байдлаар 2700 орчим ашиглалтын болон хайгуулын лицензтэй. Үүний 900 гаруй нь хайгуулын лиценз байдаг. Олон улсад хайгуулын лиценз нь ашиглалтын лицензээсээ 5-6 дахин олон байж тэр хэрээр ордууд бий болдог юм билээ. Манайд эсрэгээрээ байгаад байдаг. Сонгуультай холбоотой шалтгаануудаар хайгуулын тусгай зөвшөөрөл гацаж ирсэн.

Дараагийн асуудал алтны олборлолт. 2024 оны улсын төсөвт 20 тонн алт олборлож, төсөвт тушаах зорилт тавьсан. 2024 оны дүнгээр улсын хэмжээнд 16.5 тонн алт олборлосон. Сүүлийн үед дэлхийн зах зээл дээр алтны үнэ түүхэн дээд хэмжээндээ хүрч өсөж байна. 2900 ам.доллар давж байна. Энэ нь 1грамм алт 330 мянган төгрөгтэй тэнцэж байна. 1 кг алт 90 сая ам.доллар болж байна. Иймд Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх, улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлэх, төв банкандаа алтны нөөцтэй байх зэрэг асуудлуудын талаар засгийн газрын хуралдаан дээр хэлэлцэж, тодорхой үүрэг чиглэлийг өглөө гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.