Ж.Батзанданг Засгийн газраас стратегийн ордын хувь эзэмшил хариуцсан БЭТ-өөр томилоод долоо хонож байна. Түүнээс ажлаа юунаас эхлэх талаар тодрууллаа.
Засгийн газрын БЭТ Ж.Батзандан:
-Л.Гантөмөр даргын саналаар Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон. Би алсын хараа, холын зорилгынхоо төлөө явдаг. Баялгийн өгөөжийн дийлэнх нь Монголын ард түмний гарт байна гэх Үндсэн хуулийн зарчмыг баримтлан ажиллана. Баялгийн сан байгуулахын төлөө 20 жил тэмцэж байна. Шударга 5-ын тэмцэл үргэлжилсэн хэвээрээ байгаа. Энэ хэлэлцээрүүдийг хурдасгахын төлөө ажиллана. Нарийн сухайтын бүлэг ордыг долоон компани эзэмшиж байна. Энэ бүгдтэй хэлэлцэл хийнэ. Стратегийн орд нэг компанийн эзэмшил бус олон компанийн эзэмшилд байна. Стратегийн ордтой холбоотой эрх зүйн олон асуудал байгаа учраас онцгой анхаарч БЭТ томилъё гэж бодсон байх.
Өнөөдрийн байдлаар стратегийн ач холбогдол бүхий орд эзэмшиж байгаа зургаан компани засгийн газартай хэлцэл хийж 50 хүртэлх хувиа өгөх боломжтой гэдгээ илэрхийлсэн гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Шударга 5 гэнээ бүр огиудас хүрчлээ үхсэн ацын чинь шударга