"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашиг 200 орчим мянган төгрөгийг цагаан сарын өмнө болон дараа хувааж өгөхөөр болжээ.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Мөнхжаргал:
-Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд 1072 хувьцааны ногдол ашгийг олгох танилцуулгын хийсэн. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр хуралдана. Ногдол ашгийг хоёр хувааж олгох шийдвэр гаргана гэж бодож байна. Цагаан сараас өмнө 100 мянган төгрөг олгоно. Дөрөвдүгээр сард үлдсэн мөнгийг олгохоор төлөвлөж байна.
2024 оны ногдол ашиг гэж нэг иргэнд 350 мянган төгрөг өгөхөөр байна. 2024 оны арванхоёрдугаар сард 135 мянган төгрөг өгсөн. Одоо татварын мөнгөө хасаад 200 мянган төгрөг өгөхөөр байна. Нийтдээ 1.1 их наяд төгрөгийг иргэдэд, төртэйгөө нийлээд 3.9 их наяд төгрөгийг ногдол ашигт хуваарилна. Эрдэнэс Тавантолгой ХК 2024 онд 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Үүний 86 орчим хувийг ногдол ашиг болж тараагдаж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Минии бие өрх толгоилсон эртэи минии хань нас бараад6 жил болж бнНас барсан хүнии хувьцааг яаж авч болх вэ