Хэнтий аймгийн Баян-Адарга суманд "Мөс цөмөрч суудлын автомашин суусан" гэх дуудлагыг 02 дугаар сарын 18-ны өдрийн 12:30 цагт онцгой байдлын газарт иржээ.
Тодруулбал, Хэнтий аймгийн төвөөс хойд зүгт 285 км, Биндэр сумын төвөөс зүүн урд зүгт 25 км-т, Баянгол багийн “Баянгол” гэдэг газар Баян-Адарга сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т мөс цөмөрч суудлын автомашин суусан тухай дуудлагыг 02 дугаар сарын 18-ны өдрийн 12:30 цагт онцгой байдлын газарт өгчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн О-гийн “Toyota Prius-20” загварын суудлын автомашин голын мөсөнд цөмөрч суусан байсныг ажиллаж татан гаргасан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.