СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Технологи | 2025-02-19

🔴 LIVE: Монголын кибер аюулгүй байдлыг үнэлсэн судалгаагаа танилцуулж байна

Нийтэлсэн
5 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
5 хоногийн өмнө

Оксфордын их сургуулийн эрдэмтэд Монгол Улсын Кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшнийг үнэлсэн судалгааны тайлангаа олон нийтэд танилцуулж байна.

Энэхүү судалгаа нь Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн чадавхыг:

-Кибер аюулгүй байдлын бодлого ба стратеги,
-Кибер аюулгүй байдлын соёл ба нийгэм,
-Кибер аюулгүй байдлын мэдлэг ур чадварыг хөгжүүлэх,
-Хууль эрх зүйн орчин,
-Стандарт ба технологи гэсэн таван хэмжигдэхүүнээр үнэлж, харгалзах түвшнийг тодорхойлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнд зөвлөмж өгдгөөрөө онцлог аж.

Оксфордын их сургуулийн эрдэмтэд энэхүү судалгааг дэлхий даяар хийж байгаа бөгөөд Монгол Улс 95 дахь улс нь болж байна

Энэхүү судалгааг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран хэрэгжүүлж буй кибер аюулгүй байдлын хүний нөөцийг чадавхжуулах техникийн хамтын ажиллагааны төслийн хүрээнд хийлгэсэн билээ.

Тус судалгаанд төр, хувийн хэвшил болон олон улсын 100 гаруй байгууллагын төлөөллийг хамруулжээ.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.