СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Засварын гаднаас Приус автомашин хулгайд алдагджээ

Нийтэлсэн
5 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 хоногийн өмнө

“Засварын газрын үүднээс Приус автомашин алдагдсан” гэх дуудлага, мэдээлэл энэ сарын 12-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал, Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах авто засварын гадна тээврийн хэрэгслээ байрлуулж, түлхүүрээ дотор нь үлдээж орхисныг Т гэгч нь хулгайлан авч зугтжээ. Тус этгээдийг шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоон тээврийн хэрэгслийг хохирогчид хүлээлгэн өгсөн байна.

Иймд иргэд та бүхэн өөрийн автомашинаа хяналттай газар, аюулгүй бүсэд байрлуулах, авто засварын болон угаалгын газраар үйлчлүүлэхдээ түлхүүрээ дотор нь орхиж үлдээхгүй байх, цонх, хаалгаа онгорхой орхихгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулав.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.