СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2025-02-17

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гавьяат тамирчин Э.Цэндбаатар нарт баяр хүргэв

Нийтэлсэн
5 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 хоногийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гавьяат тамирчин Э.Цэндбаатар болон мэргэжлийн боксын шилдэг тамирчдыг хүлээн авч уулзжээ. 

Олон улсын мэргэжлийн боксын дөрвөн гол холбооны нэг болох Дэлхийн боксын холбооны (WBA) Төв Азийн аваргын бүсийн төлөөх тэмцээнд гавьяат тамирчин Э.Цэндбаатар Мексикийн тамирчин Педро Родригезийг ялж, аваргын зургаадахь бүсээ зүүсэн юм.

Энэ тэмцээнд мөн гавьяат тамирчин Н.Төгсцогт болон манай таван боксчин дэлхийн чансаа дээгүүр тамирчидтай өрсөлдөж ялалт байгуулсан.

Бүх өрсөлдөгчөө ялж, монгол хүний тэсвэр хатуужил, ид хавыг гайхуулан, бэрхшээлийг давж, зорьсондоо хүрч чаддагийг харуулсан тамирчдад Ерөнхийлөгч баяр хүргэж, спортын улам өндөр амжилт хүсэн ерөөлөө.

Э.Цэндбаатар энэ удаа ялснаар тавдугаар сард Лос Анжелес хотноо болох Дэлхийн аваргат өрсөлдөх эрхийн төлөөх тэмцээнд оролцох болзлоо хангаад байна.

Тэрбээр, багаараа АНУ-д бэлтгэлээ базааж, дүү тамирчдаа дэмжин, зөвөөр үлгэрлэж, эх орондоо мэргэжлийн боксыг хөгжүүлэхийг зорьж байгаагаа хэллээ. Мөн

Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулсан “Night of Champions Ulaanbaatar-2025” тэмцээний бүх тасалбар зарагдаж, шууд дамжуулалтыг нь 150 гаруй мянган хүн үзсэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.