СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Мюнхений 61 дэх удаагийн бага хуралд оролцжээ

Нийтэлсэн
5 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Админ
5 хоногийн өмнө

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны 02 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд ХБНГУ-д зохион байгуулагдаж буй Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 61 дэх удаагийн бага хуралд оролцов.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нь энэ үеэр зарим улсын Гадаад хэргийн сайд нараас гадна олон улсын байгууллагын төлөөлөлтэй уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, олон улсын хурал, арга хэмжээний үеэр уламжлал болон зохион байгуулагддаг уулзалт арга хэмжээнд оролцжээ.

  • MSC нь олон улсын улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын тэргүүлэх түвшний төлөөлөгчид цугладаг чуулган болж өргөжжээ. Тус хурлаар геополитик, олон улсын хамтын ажиллагаа, зэвсэглэл, терроризм, эрчим хүчний аюулгүй байдал, кибер аюулгүй байдал зэрэг өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцдэг байна.
  • Мюнхений аюулгүй байдлын бага хурал нь дэлхийн улс төр, аюулгүй байдлын салбарын хамгийн чухал арга хэмжээнүүдийн нэг бөгөөд олон улсын хамтын ажиллагаа, дипломат яриа хэлэлцээг өрнүүлдэг талбар юм.

Б.Батцэцэг сайд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Тедрос А.Гебрейесус,  Бахрейны Хаант Улсын Гадаад хэргийн сайд Абдуллатиф Бин Рашид Аль-Заяани, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Субраманяам Жайшанкар нартай тус тус уулзаж өргөн хүрээнд ярилцжээ.

Мюнхэний бага хуралд улс орнуудын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд, Батлан хамгаалахын сайд, олон улсын байгууллагын удирдлагууд, шинжээчид, судлаачид оролцдог. АНУ, Герман, Франц, ОХУ, Хятад зэрэг их гүрнүүдийн төлөөлөл тогтмол оролцдог.

MSC нь ямар нэгэн засгийн газраас хамааралгүй, бие даасан статустай юм. Энэ нь оролцогчдод илүү нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх боломжийг олгодог бөгөөд аливаа улс төрийн нөлөөллөөс ангид байхыг зорьдог байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.