Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн “Хар нүдэн” гэдэг сумын төвөөс зүүн хойд зүгт 17 км, худгийн шавар цэвэрлэхээр орсон нэг хүн лаг шаварт шигдэж хөдөлж чадахгүй болсон тухай дуудлагыг энэ сарын 15-ны өдрийн 17:15 цагт онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Дашинчилэн сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, Баяннуур сумын Тамгын газрын даргаар ахлуулсан иргэд, Цагдаагийн хэсэг, Эрүүл мэндийн төв, “Булган АЗЗА” ТӨХК-ийн нийт 30 гаруй хүн, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ. Албаныхан 1х1 метрийн харьцаатай /Ф1000/, дөрвөн метрийн гүнтэй худгийн лаг шаварт биеийн бүсэлхий хэсэг хүртэл шигдсэн байсан иргэн 30 настай, эрэгтэй Б-г өчигдөр 15:40 цагт эсэн мэнд гаргаж, сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгчээ. Эрүүл мэндийн төвөөс иргэний биеийн байдал тогтвортой, хэвийн гэж эргэн мэдээлсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.