СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-02-17

“Тавантолгой түлш”-ийг хаагаад түлшийг нь хориглох ганцхан гарц үлджээ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 сарын өмнө

Утааны сонсгол хоёр долоо хоногийн өмнө болсон. Яагаад ч юм маш чимээгүй болж өнгөрлөө. Яг тэр үеэр нь “…Сонсгол юу болж байна” гэж сонирхох хүн маруухан байв. Араас нь “…Сонсгол юу болсон бэ” гэх хүн ховор байх шиг байна.

Гэтэл утаанаас болоод эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд сүйрдгийг сонсголоор бараг нотоллоо.

ЭМЯ-ны Төрийн нарын бичгийн дарга Д.Очирбат “… юм. Мөн . Улаанбаатар хотын хүн амын эрүүл мэндийн нөхцөл байдлын судалгааг дахин давтан хийх шаардлагагүй. Түүний оронд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буй хатуу түлшний хэрэглээг даруй халаач” гэв. 

Утааг эсэргүүцэж төрөөс явуулсан арга хэмжээний санхүүгийн зөрчлүүд нь тоймгүй их юм. “…Үндэсний аудитын газраас “Тавантолгой түлш” ХХК-ийн санхүүгийн .

Ер нь бол, Монгол Улс 2008-2023 онд нийт 1.7 их наяд төгрөгийг зарцуулсан. Үүнд, 2008-2016 онд “Цэвэр агаар сан”-гаар 365.3 тэрбум төгрөгийг, 2017-2020 онд Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахаар 465.1 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Энэ нь, “Тавантолгой түлш” ХХК, Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газар, Цэвэр агаар төслийн 2021-2023 оны аудитын тайлангаас баталгаажсан дүн бөгөөд нийтдээ 295.9 тэрбум төгрөгийн 147 алдаа зөрчил гаргасан нь тодорхой болжээ.

Ерөнхий аудитор Д.Загджав ч өнгөрсөн намар “…“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2023 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар тус компани 2.8 их наяд төгрөгийн авлагатай гарсан. Авлагын 38.4 хувийг “Тавантолгой түлш” ХХК-д 2019-2023 онд эргэн төлөгдөх нөхцөлтэй олгосон 1.1 их наяд төгрөгийн санхүүжилт эзэлж байна.

“Тавантолгой түлш” ХХК 2019-2023 онуудад компанийн урсгал зардал, хөрөнгө оруулалтын зориулалтаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай 1,214.9 тэрбум төгрөгийн 10 жил хүртэлх хугацаанд хуваан төлөх урт хугацаатай санхүүжилтийн 15 гэрээ байгуулж, 1,067.5 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. Гэвч дээрх хугацаанд ашигтай ажиллаагүй, санхүүжилтийн эргэн төлөлтийг огт хийгээгүй байна. Аудитаар зарим арилжааны гэрээнүүдийн хэрэгжилтэд зөрчил илэрсэн. Эдгээрийг нийтийн албан тушаалтан гэрээ байгуулах, гүйцэтгэл баталгаажуулахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй үндэслэлээр УЕПГ-т 2024 оны дөрөвдүгээр сарын 3-нд нотлох баримтын хамт шилжүүлсэн” гэж байсан юм. Нэг үгээр хэлбэл, өнгөрсөн жилүүдэд утааны эсрэг авсан арга хэмжээ үр дүнд хүрсэнгүй, харин ч хор хохирол нь байж болох хил хязгаарыг даваад явчихжээ.

Хөдөөнөөс нүүрс ачиж авчраад хотоо тортогт нь булж түлш үйлдвэрлэх ухаан манайхаас өөр улсын төрийн ухаанд орохгүй л болов уу. Тэгээд тэр түлшинд ордог нэг ч үйлдвэрлэлийг өөрсдөө хийдэггүй. Мидлинг буюу түүхий эд нь л Монголын газар нутгаас олдсон нүүрснээс гарч байна. Харин барьцалдуулагч бол асуудалтай. Бүгд импортынх, бас шуудай нь ч импортынх байдаг. Тэр бүү хэл, зуухыг нь ч импортолно. Өөрөөр хэлбэл, мидлинг, барьцалдуулагч хоёрыг бөөрөнхий хэвэнд оруулж, шуудайлах, түүнийг түлэх зуухыг авчирч зарах гэж л ийм их үр ашиггүй зардал гаргаж иржээ. 

Хамгийн гол нь тэгж хийсэн түлш нь хотынхоо иргэдийг хөнөөгөөд байгаа нь маргашгүй үнэн болж хувирлаа. Гэсэн хэдий ч түлшний мидлинг, барьцалдуулагч хоёрын аль нь хордуулаад байгааг олж чадахгүй онигоо болж байна. Учир нь түлшний бүтцийг тодорхойлчих лаборатор ч байхгүй гээд бод доо.

.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 17. ДАВАА ГАРАГ. № 31 (7527)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 сарын өмнө
116.206.83.106

Энэ хортой түлш түлэхийг зөвшөөрч байгаа эрх мэдэлтнүүдийн хөрөнгийг хураая.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.