СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ТАНИЛЦ: Дараах дөрвөн тохиолдолд орон нутгийн тээврийн хэрэгслээс хураамж авахгүй

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 долоо хоногийн өмнө

Нийслэлийн Засаг даргын 2025 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн захирамжаар дараах дөрвөн шалтгаанаар нийслэлд зорчсон орон нутгийн тээврийн хэрэгсэлтэй иргэдээс төлбөр авахгүй байх өөрчлөлт оруулжээ. Хоёрдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн төлбөрөөс чөлөөлөгдөх иргэний хүсэлт, нотлох баримтыг  www.ubtraffic.mn  сайтаар хүлээн авна.

Нийслэлд бүртгэлгүй орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэлтэй иргэн дараах дөрвөн шалтгаанаар нийслэлд зорчсон бол үүнийгээ нотолсон бичиг баримтыг бүрдүүлж төлбөрөөс чөлөөлөгдөнө.

Үүнд,

Эрүүл мэндийн шалтгаанаар нийслэл хотын нутаг дэвсгэрт байрлах эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн, үүнийг нотолсон

Нотлох баримт:

  • Иргэний хүсэлт
  • Үйлчилгээ авсан эмнэлгийн эмчлэгч эмчийн тамга, тэмдэг, гарын үсэг бүхий эмнэлгийн бичиг, бусад

Оршуулгын үйл ажиллагаанд оролцох шалтгаанаар нийслэл хотын нутаг дэвсгэрт хуанлийн 14 хоногоос илүүгүй байрласан. 
Нотлох баримт:

  • иргэний хүсэлт
  • нотлох бичиг баримт, тээврийн хэрэгслийн буяны ажлын бичиг, бусад

Хөдөлгөөнд оролцох боломжгүйгээр тээврийн хэрэгсэлд гэмтэл учирсан, үүнийг нотолсон
Нотлох баримт:

  • Иргэний хүсэлт
  • зам тээврийн осолд холбогдож тээврийн хэрэгсэлд гэмтэл учирсан бол эрх бүхий байгууллагын тодорхойлолт.
  • Тээврийн хэрэгсэлд гэмтэл учирч хөдөлгөөнд оролцоогүй бол гэмтэл учирсан нь үнэн болох тээврийн хэрэгслийн зураг, засварт үйлчилгээ хийлгэсэн бол үйлчилгээний төлбөрийн баримт, бусад
  • Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцоогүй маршрутыг Тээврийн цагдаагийн алба болон Замын хөдөлгөөний удирдлагын төв хамтран давхар шалгаж тогтооно.

Онцгой байдлын үед эрх бүхий байгууллагын шийдвэрээр дайчлагдсан, үүнийг нотолсон
Нотлох баримт:

  • Иргэний хүсэлт
  • Онцгой байдлын үед ажиллах эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр (журам, тогтоол, захирамж, тушаал, албан бичиг гэх мэт мэдээллийг хавсаргана.)
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.