Тавантолгойн бүлэг ордыг улсад буцаан өгөхдөө MCS-ийн Ж.Оджаргал нар “Уг ордын дөрөвхөн хувь” гэсэн пиараар ард түмний тархийг угааж байгаад өрмийг нь хамсан гэдэг нь ойрын өдрүүдэд нэн тодорхой болж байна. Тэд энэхүү ордыг авахдаа УИХ, Засгийн газраар хэлэлцүүлэлгүй, Үйлдвэр худалдааны сайдын гарын үсгээр авсан нь асуудал дагуулж, магадгүй ойрын үед Засгийн газраас энэхүү ордыг улсад хураах шийдвэр гарч магадгүй байна.
Монголд ер нь хуульчлагдсан хулгай энгийн зүйл болчихлоо. Сайдын гарын үсгээр бүхэл бүтэн орд газар хувьдаа завшчихаад, УИХ-д нэр дэвшигчдэд хандив өгч улаан цагаандаа гарч байхад, Орост байсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийнхан орон шоронгийн хаалга татахдаа тулаад байгаа нь Тунгалаг Тамир романд гардагчлан Ариун явдал уу!
Асуудал иймдээ тулж байгаа бол Эрдэнэтийн 49 хувийнхан MCS Ж.Оджаргал нартай барьц барьц! Түмний хөрөнгийг авчирсан хэн нь түмэнд чичлүүлж, түмний хувьцаа эзэмших ёстой байсан ордыг хэн нь ганц гарын үсгээр авчихаад жаалж амьдардаг юм бэ!
“Загалмайлсан эцэг” кинонд Дон Корлеоногийн мафи нөлөө бүхий улс төрчдийн хамгаалалтад байдаг тухай өгүүлдэг шиг томоохон мафи Монголд бий болоод удсан шиг байна шүү.
Сүхбаатарын талбайд газар авах, Богд уулын бүхэл бүтэн амыг хувьдаа шилжүүлэх, томоохон төслүүдийг хамах, Ч.Лодойсамбуу зэрэг гишүүд Велла бестад түрээсээр суудаг гээд хамгийн нөлөө бүхий компаниар MCS тодорч, Монголын хамгийн том босс нь хоёр Од байсан нь ил болж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
er ni bol mongoliin baigaliin baylgiig heden hulgsichid gariin usgeer zarj urj idej buigsa mgliig tejeej bnn gj yrihgui! ene hulgaichid tiim l chadaltai um bol oims zarj ehelsen businessees delhiin terbumtan boloh heregtei!!! ulsiin niitoin erh ashgiiig hamgaalah hangah baylgaaar togloj huljigsud! uls gj toglomiin heden huuheldtein gaigaar uls suirlee