Тавантолгой түлш компаниас дараах мэдэгдлийг гаргажээ.
Үүнд, тус үйлдвэрлэлийн таван шугамаар хоногт 2500-2800 тонн шахмал түлш үйлдвэрлэж байна. Нийслэлийн хэмжээнд 21 агуулахад 40 мянга гаруй тонн шахмал түлшний аюулгүйн нөөцтэй байна. Манай компани 25 кг-ийн шуудайтай шахмал түлшийг 3750 төгрөгөөр борлуулдаг.
“Гуравдугаар сарын 1-ээс шахмал түлшний үнэ нэмэгдэнэ” гэдэг мэдээлэл ташаа бөгөөд үнэ нэмэгдэхгүй, хомсдол үүсэхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.