СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-02-13

С.Эрдэнэ: Тавантолгойн өрөм, сорыг 4-5-хан гэр бүл өмчилж, үлдсэнийг нь монголчууд хувааж хүртэх юм байна л даа

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 долоо хоногийн өмнө

Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд байдаг том асуудлуудыг шийдвэр гаргагчид хэрхэн яаж хэлэлцэж, шийдэж байсныг “Зууны мэдээ” сонин “Чөлөөт хэвлэл бол нийгмийн ой санамж” булангаар уншигчдадаа хүргэж байгаа билээ.

Энэ удаад УИХ-ын 2011 оны намрын ээлжит чуулганы аравдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар “УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Ц.Шинэбаяр нараас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан Тавантолгойн нүүрсний ордын Ухаахудагийн хэсгийг “Энержи ресурс” ХХК-д олгосон болон Тавантолгойн ордыг ашиглахтай холбогдсон зарим асуудлын талаар тавьсан асуулгын хариуг сонссон тэмдэглэлээс ямар нэг засвар, дүгнэлтгүйгээр нийтэллээ.

УИХ-ын гишүүн Б.Батбаяр:

-Энэ Тавантолгойг төрд авсан нь зөв болсон уу, буруу болсон уу. Тавантолгой гээд төрд авсан 96 хувь чинь яаж ажиллаж байна вэ. Нөгөө нэг дөрвөн хувийг нь авсан гээд байгаа Ухаахудаг нь ямар ажиллаж байна вэ. Үйл ажиллагаан дээр нь ч гэсэн дүгнэлт гаргаж болно шүү дээ. Аль нь дээр байсан юм. Энийг нэгдүгээрт хэлж өг, надад. Хоёрдугаарт, хурааж авсан нөгөө юмаа өөр компаниудад өгнө л гээд хууль санаачлаад давхилдаад байдаг. Нэгнээс нь энэ чинь ард түмний өмч, ард түмэнд байхгүй бол болохгүй, компани ерөөсөө эзэмшиж болохгүй гэж авчихаад нөгөө компанид нь өгнө гэдэг чинь зөв асуудал уу, буруу асуудал уу. Энийг нэг тайлбарлаж өгөөч. Ийм байдлаар болохгүй юм шиг санагдаад байгаа юм.

Юу гэхээр энэ стратегийн орд гэж нэг сайхан дээрэм байна. Дарга нар өөртөө бизнес хийх тийм зориулалттай нэг сайхан дээрэм байгаа байхгүй юу. Би бол ингэж бодож байгаа шүү нөхөд өө.

ЭБЭХ-ний сайд Даш.Зоригт:

-Б.Батбаяр гишүүний асуултад хариулахад зөв буруу гэдгийг бол бид нар хэлэх нь зохисгүй байх. Энэ бол хуулийн дагуу хийж байгаа үйл ажиллагаа. Ашигт малтмалын хуулийн дагуу л гэрээг нь хийгээд, орд газрыг нь төрийн мэдэлд буцааж эргүүлж авсан ийм л үйл ажиллагаа. Харин өнөөдөр бол, жишээлбэл “Эрдэнэс МГЛ” компани муу ажиллаж байна уу, сайн ажиллаж байна уу гэж хэлэх юм бол, нэг жишээ хэлэхэд есөн сарын байдлаар “Эрдэнэс Тавантолгой”-гоос бусад экспорт хийж байгаа компаниуд 240 тэрбум төгрөгийг улсын төсөвт тушаасан бол “Эрдэнэс МГЛ” компани Хүний хөгжлийн санд 116 тэрбум төгрөг өгсөн байгаа. Бас чамгүй их мөнгө. Өнөөдөр өөрөөр хэлэх юм бол иргэдийн авч байгаа, энэ Хүний хөгжлийн сангаас авч байгаа мөнгөнд 116 тэрбум төгрөгийг одоохондоо аравдугаар сарын байдлаар хийсэн байна. Ийм мэдээ бидэнд өгсөн. Тэгэхээр одоо буруу зөв үү гэдэг асуултыг хуулийн хүрээнд л ярих байх л даа. Хуулийн хүрээнд болсон гэдгийг би хэлэх байна.

Стратегийн ач холбогдолтой орд газрыг тухайн үедээ энэ 14 компаниас аваад ийм ийм лиценз, нөөцтэй орд газар байна, энэ нь “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс МГЛ” компани дээр байна гэдгээ УИХ дээр танилцуулаад 40, 39 дүгээр гэж хоёр тогтоол гарсан. 39 дүгээр тогтоолынх нь дагуу Б.Батбаяр гишүүний хэлж байгаагаар компаниудад 10 хувийг нь өөрийн нэрлэсэн үнээр нь зар гэдгийг УИХ-аас гаргасан. Тийм учраас бид нар бэлтгэлийг нь хангаад явж байгаа. Нэр бүхий гишүүд энэ бол буруу юм аа, эргээд энэ 10 хувийг нь бас ард түмэнд өгөх нь зүйтэй юм аа гэдэг хууль тогтоолд орох өөрчлөлтийг хэлэлцэж байгаа. Засгийн газраас дэмжсэн санал өгсөн.

Стратегийн орд газрыг тодорхойлох томъёолохын хувьд яг өнөөдрийн Ашигт малтмалын тухай хууль дээр бүс нутаг, орон нутгийн болон улс орны хэмжээнд стратегийн онцгой ач холбогдолтой, дотоодын нийт бүтээгдэхүүний таваас доош хувийг эзлэх боломжтой орд газрыг нэрлэнэ гэсэн. Маш бүрхэг. Бүс нутгийн хэмжээнд юм уу, орон нутгийн хэмжээнд онцгой ач холбогдолтой гэх юм бол аймаг болгонд байгаа орд орно. Аль ч орд орох бололцоотой. Энэ тодорхойлолтыг сайжруулах уу, угаар нь өөрчлөх үү. Ашигт малтмалын хуулийг ярихад энэ асуудлууд хэлэлцэгдэх байлгүй дээ гэж би бодож байна...

Даш.Зоригт: Засгийн газрын ажлын хэсэг дөрвөн сар хэлэлцээд Тавантолгойгоос салангид орд болох Ухаахудагийг “Энержи ресурс”-т үлдээхээр шийдвэрлэсэн

Н.Ганбямба: Ухаахудаг яахаараа Тавантолгойгоос гадна яригдаад байдаг юм бэ?

Д.Ганхуяг: Лицензийн төлбөрт 851 мянган доллар төлснийх нь төлөө “Энержи ресурс”-т Тавантолгойн 4-5 тэрбум долларын “өрөм”-ийг тасдаад өгчихсөн

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Дашдоржийн зоригт гэж гайнуудын нэг бна

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.