Засгийн газрын хуралдаанаар түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлнэ.
“Хиймэл оюун ухаан, их өгөгдөлд суурилсан мэдээллийн сан, автоматжуулалтын системийг ашиглан автозамын түгжрэлийг ухаалгаар удирдах зохицуулалтыг Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах багц хуулийн төсөл”-ийн талаар Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнбүрэн Засгийн газрын гишүүдэд танилцуулсан байна.
Хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулж боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, Монгол Улсын Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхэд бэлэн болгохыг Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Заxирагч Х.Нямбаатарт даалгасан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.