СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-02-12

Б.Дэлгэрсайхан: Багахангай өртөөнөөс Хөшигтийн хөндий рүү салаа төмөр зам тавина

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
3 долоо хоногийн өмнө

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн төмөр замын хил холболтын хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар мэдээлэл хийлээ.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан:  

-Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн төмөр замын хил холболтын асуудлын гол зүйлийг нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ярьчихлаа. Энэ дээр зам тээврийн салбартай холбоотой асуудлыг нэмж хэлье.

Гишүүдээс өгсөн үүрэг даалгаврын дагуу Хятадын талтай гэрээ зурахдаа анхаарах зүйлийн дотор юу байна гэхээр "Гашуунсухайт - Ганцмод"-ны боомтын барилгын ажил эхлэхэд бүх боомтуудыг холбох ажлыг хамтатган шийдэхэд анхаарна. Үүнийг урд хөрштэйгөө харилцан тохиролцож гэрээнд оруулсан гэдгийг хэлье.

Хоёрдугаарт, гэрээнд гарын үсэг зурагдсаны дараагаар тус тусын яамнууд өөрт хамаарах гэрээнүүдээ хийнэ. Тухайлбал, Зам, тээврийн яамны хувьд Яагаад би энийг зориуд хэлж байна гэхээр хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт бол нэг бүтээн байгууламж учраас нэг компани гүйцэтгэх нь илүү ач холбогдолтой гэж үзэж байгаа. Гэсэн хэдий ч Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж, аль болох үнэ бууруулах, үүнийгээ Хятадын талтай харилцан тохиролцоно.

Мөн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Зам тээврийн яамтай хамааралтай өөр нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.  Улаанбаатарт орж ирдэг чингэлэг тээвэр болон бусад төмөр замын тээврийг хотоос шат дараатай гаргахыг Засгийн газрын хуралдаанаас даалгалаа гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

яагаад монголчуудаараа хийлгэж болдоггүй юм болдоо?!чёё

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.