СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 долоо хоногийн өмнө

Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хойд хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -15…-20 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Ерөө, Туул, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -9…-14 градус, Хангай нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3…-2 градус, Орхон, Сэлэнгэ голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр -1…-6 градус, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хүйтний эрч суларч -5…-7 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Хүйтний эрч суларч -5…-7 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Хүйтний эрч суларч -7…-9 градус хүйтэн байна.

Гэрэл зургийг Б.Баяр /албан ёсны зөвшөөрөлтэй/

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.