СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

О.Алтангэрэл: Угаартаж нас барсан гэр бүлийн мэдээллийг олон нийтэд дэлгэсэн иргэдийг шалгаж байна

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

Гэр бүлийн зургаан хүн угаартаж нас барсан хэргийн хохирогчтой холбоотой зарим эмзэг мэдээллийг задруулсан хэрэг гарсан. Үүнтэй холбоотойгоор ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл мэдээлэл өгөв.  

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл:

-Хувь хүний нууцыг задруулсан бол эрүүгийн хуулиар шийтгэгдэх хуулийн заалттай. Агаарын бохирдлын асуудалд хяналт тавих үүрэгтэй, салбар бүрийн мэргэжилтнүүд дундаа мэдээлэл солилцдог вайбэр групп байна. Утааны нөхцөл байдлын талаарх мэдээллийг солилцдог юм билээ. Тэр группэд байгууллагуудын чиглэл, чиглэлийнхээ хүрээнд мэдээлэл тавьдаг. Тухайлбал, үзлэг шалгалт хийсэн, утаа мэдрэгч суурилуулсан зэрэг мэдээлэл цагдаагийн байгууллагаас өгөгдсөн.

Ямар нэг төрийн байгууллагын харьяалалгүй хүн. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж, эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тухайн иргэдийг гэм буруутай эсэхийг шүүх л тогтооно.

Хэрэгт холбогдон шалгагдаж байгаа Б гэгч нь хэвлэл мэдээллийн байгууллагад холбоогүй. Мөн нийт хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллагатай холбоотой хүн дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй байна. Тус хэрэг явдлыг нийтэд мэдээлсэн сэтгүүлч өөрийн ажил үүргээ гүйцэтгэсэн гэж ойлгож байгаа гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.