СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-02-11

🔴LIVE: “Амар байна уу” сар шинийн үзэсгэлэнд оролцогч иргэн, аж ахуй нэгжүүд бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулж байна

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
2 сарын өмнө

“Амар байна уу 2025” өргөтгөсөн худалдаанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 1000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч 50 мянга гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг дэлгэж оролцож байна.

Тодруулбал, ЖДҮ эрхлэгчид хотын А бүсэд байрлах худалдааны төвд түрээсийн төлбөргүй чанартай, баталгаатай, эх орны үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хямд үнээр худалдан авах нөхцөлийг иргэдэд олгож байна.

Өнгөрсөн жил тус өргөтгөсөн худалдааны үеэр 20 мянга гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн дэлгэж, 230 мянга гаруй иргэнд үйлчилсэн. Нийт 51.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, мөнгөн урсгалыг дотооддоо үлдээж чадсан юм. Тус үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 27-ныг хүртэл өдөр бүр 09:00-20:00 цагийн хооронд “Их наяд” худалдааны төвийн 5-6 давхар, “Соёолж молл” худалдааны төвийн хоёрдугаар давхарт үргэлжилнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 сарын өмнө
116.206.83.106

Үйлдвэрийн үнэ гэж яг ямар үнийг хэлээд байна

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.