СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Дулаалъя” аянаар гэр хорооллын байшингуудын дулаан алдагдлыг хэмжиж байна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

Нийслэлийн Чингэлтэй дүүрэг агаарын бохирдлыг бууруулах, айл өрхүүдийн цахилгаан, түлшний зардлыг хэмнэх зорилгоор гэр хорооллын бүсийн байшингуудын дулаан алдагдлыг хэмжиж эхэлжээ.

Дүүргээс хэрэгжүүлж байгаа “Дулаалъя” аяны хүрээнд айл өрхүүдийн байшингийн дулаан алдагдлыг инженер, мэргэжилтнүүдтэй хамтран тусгай төхөөрөмжөөр нарийн хэмжиж, тухайн барилгад хаана нь ямар асуудал байх дата судалгааг цуглуулах юм.

Эдгээр дата мэдээллийг нэгтгэж айлуудад дараагийн өвөлд бэлтгэлтэй орох, гэр, байшингаа дулаалах сэдлийг бий болгох, энэ чиглэлийн мэргэжлийн хүмүүсийн мэдлэг зөвлөгөөг хүргэх боломжийг бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл, айл өрхүүдэд дулаан алдагдалтай байшингаа хэрхэн зөв, үр дүнтэй, хямд зардлаар дулаалах тал дээр зөвлөгөө, мэдээлэл хүргэж ажиллах юм. Гэр хорооллын бүсийн айл өрхүүд дулаан алдалтаа бүрэн шийдэж чадвал агаарын бохирдол болон түлш, цахилгааны зардлыг байшингийн онцлогоос хамаарч 40-65 хувь бууруулах боломжтой юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.