СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-02-10

"Аялал жуулчлалын долоо хоног" арга хэмжээ албан ёсоор эхэллээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

Аялал жуулчлалын салбарын төлөөлөл, бизнес эрхлэгчид, мэргэжлийн байгууллагууд болон 21 аймгийн төлөөлөгчид оролцсон "Аялал жуулчлалын долоо хоног" арга хэмжээ албан ёсоор нээлтээ хийжээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд салбарын хөгжлийн ололт, амжилт, тулгарч буй сорилтуудыг хэлэлцэж, цаашдын хөгжлийн стратегийг тодорхойлох өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнөх юм.

. Энэ онд энэхүү амжилтыг бататган, аялал жуулчлалын хөгжлийг дараагийн түвшинд хүргэхээр хамтран ажиллах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна.

2025 онд хэрэгжих онцлох ажлууд

Олон улсын түншлэлүүдийг өргөжүүлнэ

-Trip.com-той хамтран ажиллаж эхэлснээр 500 сая хэрэглэгч Монгол Улсыг зорих боломж бүрдлээ.
2025 онд БНХАУ-д зохион байгуулагдах China International Travel Mart үзэсгэлэнд Монгол Улс албан ёсны түнш орон болж оролцоно. Түүнчлэн United Airlines Монгол Улс руу нислэг үйлдэхээр болсон. ОУ-ын зөвлөх байгууллагатай хамтран дунд хугацааны хөгжлийн стратегийг боловсруулж эхэлжээ.

Цахим хөгжил, маркетингийг шинэ шатанд гаргана

-Монголын нэгдсэн цахим аялал жуулчлалын платформ хөгжүүлж байна. “Go Mongolia” брэндийн хоёрдугаар үе шат эхэлж, Монголыг олон улсад нэгдсэн маркетингийн бодлогоор сурталчлах ажил өрнөнө. Мөн Монголын анхны "Аялал жуулчлалын сургалтын төв" ашиглалтад ороход бэлэн болжээ.

Салбарын хөгжлийн зорилт

-Монгол Улс 2030 он гэхэд жилдээ 2 сая жуулчин хүлээн авч, нэг жуулчны дундаж зарцуулалтыг 4,000 ам.долларт, салбарын нийт орлогыг 8 тэрбум ам.долларт хүргэхээр зорьж байна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд бүсчилсэн хөгжил, нэгдсэн стратеги, инновац, дэд бүтцийн сайжруулалт, хөрөнгө оруулалтын бодлого зэрэг олон талт ажлуудыг шат дараатайгаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.