СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Технологи | 2025-02-10

🔴LIVE: Засгийн газрын хуралдаанаар хиймэл оюуны үндэсний стратегийг батлуулна

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
2 долоо хоногийн өмнө

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү өнөөдөр мэдээлэл хийв. 

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү:

-Дэлхий дээр 60 орчим улс хиймэл оюуныг хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг хийж дуусгажээ. Манай улсын хувьд хиймэл оюуныг салбар бүрд хэрэглэх талаар бүх шатанд ярьж байна. Үүнийг эрхзүйн зохицуулалттай болгох нь чухал юм. Бид бодлогоо тодорхойлох ёстой. Энэ сарын 13-нд энэ салбарын судлаач, төлөөллүүдийг оролцуулсан хурал зохион байгуулна. Үүний дараа Хиймэл оюуны үндэсний стратегийг батлахтай холбогдуулан манай яамнаас арван ажлыг танилцуулахаар бэлтгэлээ.

Дэлхийн улс орнууд 2019 оноос 5G технологийг нэвтрүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 127 улсад 344 үүрэн холбооны оператор компани 3GPP стандартад нийцсэн 5G сүлжээ нэвтрүүлсэн байна. 2030 он гэхэд 5G сүжлээний дэлхийн холболт 6.3 тэрбумд хүрч, нийт мобайл холболтын 67 хувьтай тэнцэх төлөвтэй байна.
Монгол Улс 2021 онд хууль эрх зүйн орчныг бүрдүүлэн, холбогдох туршилтуудаа хийсэн.
5G технологийг нэвтрүүлснээр
⦁ Хоцрогдол багатай их өгөгдөл дамжуулах, солилцох боломжтой болно.
⦁ Эд зүйлсийн интернэт (IoТ)-ийг холбох, ухаалаг системүүдийг салбар бүрт бий болгох, ашиглах боломжтой болно.
⦁ 2030 он гэхэд 5G технологи нь дэлхийн эдийн засагт 2.1 их наяд ам.долларын өсөлт үзүүлж, ДНБ-ийг дунджаар 1.7 хувиар өсгөнө
Сумдын интернэтийг 10 дахин нэмэгдүүлнэ. Өнөөдрийн байдлаар 325 сум 52,480 км шилэн кабель 1Гбит/сек дахин дамжуулах сүлжээний багтаамжтай байна. Үүнийг бид 2025 онд 10Гбит/сек болгохоор ажиллаж байна.

  • 5G сүлжээг салбар бүрд нэвтрүүлнэ
  • Төрийн үйлчилгээнд хиймэл оюун ухаанд суурилсан AI агент нэвтрүүлнэ
  • Монгол Улсын алслагдсан 100 цэгт хөдөлгөөнт холбооны сүлжээ оруулна
  • Төрийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгож, их өгөгдлийг эргэлтэд оруулна
  • Үндэсний блокчейн технологийг хөгжүүлнэ
  • Монгол Улсын бүх суманд интернет хурдыг 10 дахин өсгөнө
  • Дрон оператор сургалтын төв, нислэгийн туршилтын бүсийн үйл ажиллагааг өргөжүүлнэ
  • Тоон гарын үсгинй хэрэглээг олон улсад хүлээн зөвшөөрүүлнэ
  • Кибер аюулгүй байдлыг чадавхийг нэг шар ахиулж “дэвшиж буй” түвшинд хүргэнэ
  • Гарааны бизнесийг дэмжих хөрөнгө оруулалтын үндэсний санг байгуулна гэв. 
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.