СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-02-10

🔴LIVE: Хаврын морин уралдаанд 18-аас дээш насны уралдаанчаар морь унуулах шийдвэрээ эргэн харахыг хүсэв

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

"Монгол Улсын Засгийн газар хаврын морин уралдаанд 18-аас дээш насны уралдаанчаар морь унуулах шийдвэр гаргасан. Энэ нь ямар ч судалгаа, тооцоололгүй шийдвэр учраас өөрчлөлт оруулах шаардлагатай" гэж Монголын морин спорт уяачдын холбооны зүгээс үзэж байна. 

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 41 дүгээр тогтоолыг Монголын морин спорт уяачдын холбоо дэмжих боломжгүй гэж үзэж байгаа аж. Тус холбоо нь энэ жил үйл ажиллагаа явуулаад гуч дахь жил болж байгаа бөгөөд бүх аймаг сум, дүүрэгт салбар холбоотой. 120 гаруй мянган гишүүнтэй мэргэжлийн холбоо гэж өөрсдийгөө тайлбарлалаа. Монголын морин спорт уяачдын наймдугаар их хуралд 550 төлөөлөгч оролцож, хаврын хурдан морины уралдааныг сэргээх шийдвэрийг гаргаж, Засгийн газарт хүсэлт хүргүүлжээ. Үүнд хаврын уралдаан зохион байгуулахаас гадна уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг шинэчлэх, хаврын морин уралдааны замын стандартыг шинэчлэх, уралдаанч хүүхдийн эрүүл мэнд, боловсролд анхааръя гэдэг саналуудаа тусгаж өгсөн аж.

2019 оноос хаврын уралдааны хориглох шийдвэр гаргасан. Гэсэн ч хаврын уралдаан зохион байгуулагдсаар л байсан. Ингэснээр нууц хэлбэрт зохион байгуулагдаж байгаа тус тэмцээнд хүүхэд бэртэж гэмтсэн тохиолдолд хариуцах эзэнгүй болж байгаа гэж ММСУХ-ний төлөөлөл хэлэв. 

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 41 дүгээр тогтоолыг ММСУХ нь хэрэгжүүлэх боломжгүй бөгөөд 18-аас дээш насны хүнээр ямар ч уралдаан зохион байгуулахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна гэлээ. Түүнчлэн хүүхдийн эрхээ ч, өв соёлоо ч хамгаалъя. Засгийн газар тус тогтоолоо эргэн харж, өөрчлөлт оруулах шаардлагатай гэх байр суурийг илэрхийллээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Давгадорж өөрөө уна. Хулгайлсан нүүрсэндээ хариуцлагаа үүр

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.