СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Монгол гэр шатаж, дөрвөн иргэн нас баржээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

Баянзүрх дүүргийн 11-р хороонд хоёрдугаар сарын 05-ны өдөр дөрвөн иргэн гэртээ шатаж амиа алдсан хэрэг гарчээ.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Цагдаагийн байгууллагад энэ оны хоёрдугаар сарын 05-ны өдрийн 22:00 цагт “Ургах наран хорихоос хойш гал гараад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу явуулсан шалгалтаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг ... тоотод монгол гэр шатаж, дөрвөн иргэн нас барсан харамсалтай нөхцөл байдал тогтоогдсон. Тухайн иргэн нь цагдаагийн байгууллагад ажиллаж байсан 2024 оны 08 дугаар сард албанаас чөлөөлөгдсөн байсан" гэх мэдээллийг өгөв.

Гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоогоогүй байгаа бөгөөд цагдаагийн байгууллагад мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.