Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.02.03-02.09/ нийслэлийн 8 дүүрэг, 20 аймгийн 41 суманд аюулт үзэгдэл, ослын 87 удаагийн дуудлага бүртгэгджээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 12 иргэний амь насыг авран хамгаалжээ. Нийт дуудлагын 69 нь гал түймэр, 13 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, гурав нь хүчтэй салхи, шуурга, нэг нь шар усны үерийн дуудлага байжээ. Харин зам тээврийн ослын улмаас хоёр иргэн амь насаа алдсан бол аюулт үзэгдэл, ослоос долоон иргэн гэмтэж бэртжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.