Архангай аймгийн Хотонт сумын Жаргалантын аманд "Автомашин онхолдож, хүн нас барсан байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад хоёрдугаар сарын нэгэнд бүртгэгджээ.
Тус хэргийг шалгахад тус аймгийн харьяат, 35 настай, эрэгтэй Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож яваад онхолдож амиа алдсаныг тогтоосон байна.
Иймд жолооч та бүхэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахыг цагдаагийн байгууллагаас зөвлөв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.