Баянзүрх дүүрэг 7 дугаар хороо хогийн сувагт "Хог шатаж байна" гэсэн дуудлагыг онцгой байдлын алба хоёрдугаар сарын 10-ны өдрийн 01:10 цагт хүлээн авчээ.
Дуудлага мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг тус газарт очиход байрны 2х2 метрийн хэмжээтэй хогийн сувагт хог шатаж байсныг унтраажээ. Утаажилтын бүсээс 23 иргэнийг гарган ажилласан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.