СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-02-08

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Узбекистан Улсын Ерөнхий сайд Абдулла Ариповт бараалхжээ

Нийтэлсэн
1 сарын өмнө

Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Бүгд Найрамдах Узбекистан улсад хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд тус улсын Ерөнхий сайд Абдулла Ариповт бараалхаж, хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үр дүн, шийдвэрийн тухай ярилцжээ.

Өнгөрсөн оны зургаадугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Узбекистан улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийх үеэрээ хөндсөн олон асуудал Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын комиссын анхны хуралдаанаар бодит ажил хэрэг болох нөхцөл боломж бүрдсэн юм.

Талууд мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсаас 100 мянган толгой мал Узбекистан Улсад нийлүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн нягт хамтран ажиллах, 2025 онд “Узбекистаны худалдааны төв”-ийг Монгол Улсад нээх,

Ерөнхий сайд А.Арипов сүүлийн жилүүдэд Узбекистан, Монголын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй өрнөж байгааг тэмдэглээд, цаашид уул уурхай, хөдөө аж ахуй, тээвэр, логистик, эрчим хүч зэрэг салбарын харилцааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд Узбекистаны Засгийн газраас бүхий л дэмжлэгийг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

А.Арипов Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын анхдугаар хуралдаан өргөн хүрээнд болж буйг тэмдэглээд энэ үеэр Монгол, Узбекистаны ажил хэргийн зөвлөлийн анхдугаар хуралдаан болон Авто тээврийн хамтарсан хорооны анхдугаар хуралдааныг талууд тус тус амжилттай зохион байгуулсныг өндрөөр үнэлжээ.

Сурталчилгаа

Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

BAT
1 сарын өмнө
116.206.83.106

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.