СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-02-07

Т.Доржханд: Арабын орнууд эрчим хүчний салбарт хөрөнгө оруулахаа дахин илэрхийлсэн

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

Эрчим хүчний реформыг удирдан зохион байгуулах Үндэсний хорооны ээлжит хурал 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр болжээ.

Хурлаар Эрчим хүчний салбарын тогтвортой өсөлтийг хангах, ногоон шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Эрчим хүчний яамнаас хийсэн судалгааны ажлын үр дүн, эрчим хүчний шилжилтийн стратеги төлөвлөгөөний талаар Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Ерэн-Өлзий, шинээр барьж байгуулах эх үүсгүүр, шугам сүлжээний горим, зохицуулалт, боломжит хувилбарыг тодорхойлохтой холбоотой хийсэн нарийвчилсан судалгааны ажлын үр дүнг ДҮТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Балжинням танилцуулж, мэдээлэл өглөө.

Мөн Эрчим хүчний зохицуулах хорооноос 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн айл өрхийн хэрэглэгчийн хэрэглээнээс хамаарсан 3 шатлалтай тарифыг нэвтрүүлсэнтэй холбоотойгоор айл өрхийн хэрэглээ, төлбөрийн бодит гүйцэтгэл, түүнд хийсэн шинжилгээний дүнгийн талаарх Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулууны танилцуулга, мэдээллийг хэлэлцэж холбогдох шийдвэрийг гаргажээ.

Хурлаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, Эрчим хүчний реформын Үндэсний хорооны дарга Т.Доржханд дараах үүрэг даалгаврыг өгөв.

Үүнд:

  • Эрчим хүчний тухай хуулиудыг шинэчлэн боловсруулах ажлыг эрчимжүүлэх, Эрчим хүчний яам, Үндэсний хорооны зүгээс бодлогын дэмжлэг үзүүлэн, ажлын уялдааг хангаж ажиллах,
  • Эрчим хүчний аюулгүй, найдвартай байдлыг хангах, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэх хүрээнд хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэсэнтэй холбогдуулан энэ хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн сонгон шалгаруулалтын ажлыг энэ онд багтаан эхлүүлэх, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Үндэсний хорооны ажлын алба болон салбарын яаманд даалгалаа.
  • Үнэ тарифын талаарх бодит мэдээлэл, зөвлөгөөг хэрэглэгчдэд тогтмол, хүртээмжтэй хүргэх,

Мөн . Төлөвлөгөөнд Эрчим хүчний салбарын засаглал, менежментийг сайжруулах, Эрчим хүчний шилжилтийн бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх, Эрчим хүчний салбарын хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, салбарын санхүү эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан бүтээн байгуулалтын төслүүдийг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалт, ухаалаг технологийг дэмжих, Эрчим хүчний реформын талаарх олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, мэдээллийн ил тод байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн форумд амжилттай оролцож Монгол Улс, онцгойлон Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт босгосон тухай мэдээлэл өгөв.

Үүнд:

  • Европын сэргээн босголт хөгжлийн банк 1 тэрбум хүртэлх ам.долларын санхүүжилтийг сэргээгдэх эрчим хүчний салбарт олгоно
  • БНХАУ-ын Энвишн групптэй батерей хуримтлуурын станц байгуулах, цаашлаад эрчим хүч экспортлох чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.
  • Арабын орнууд эрчим хүчний салбарт хөрөнгө оруулахаа дахин илэрхийлсэн байна
Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Худлаа хуралдаад л байдаг. Хойтон өвөл яг энэ хэвээрээ хуралдаж л байна даа та нар! Новш.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.