СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-02-07

Ж.Чинбүрэн: “Шахмал түлшний стандартын зөрчил”-д маш яаралтай залруулга, сайжруулалтаа хийх шаардлагатай байна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 сарын өмнө

Хэд хоногийн өмнө нэг гэр бүлийн зургаан иргэн угаартаж нас барсантай холбоотойгоор ар араасаа олон үйл явдал өрнөж байна. УИХ-ын гишүүн, Утааны ерөнхий сонсголын ахлагч Ж.Чинбүрэн дараах байр суурийг илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:
-Хайртай ээжийгээ, дүү нар аа, хамаатны хүмүүсээ алдсан О.Одбаяр дүүд гүн эмгэнэл илэрхийлье! Эмч хүн, эцэг хүн, Улсын Их Хурлын гишүүний эрхийн хүрээнд гурван хоногийн өмнө болсон Утааны ерөнхий сонсгол ахалж ажилласны хувьд үнэхээр их харамсаж байгаагаа илэрхийлж байна. Хайртай бүх хүмүүсээ, бүтэн бүлээн гэр бүлээ нэгхэн шөнийн дотор алдах шиг харамсалтай, гарз хохирол энэ хорвоод хаана байх билээ! Дахин эмгэнэл илэрхийлье.
Гурван хоногийн өмнө болж өнгөрсөн 50 000 айлаа маш яаралтай угаар мэдрэгчтэй болгохыг шаардаж байна.
Нийт 32 гишүүн бүрдүүлж Ерөнхий хяналтын сонсголын үр дүнг лавшруулж, түр хороо байгуулж, өнгөцхөн илээд өнгөрсөн утааны цаадах асуудлуудад илүү гүн орж ажиллахыг дэмжиж, уриалж байна.
Унтах гэж орондоо ороод сэрдэггүй ийм аймшигтай осол болохоос сэргийлж ард иргэд маань зуух, галлагаа, яндан гэх мэт хувь хүнээс шалтгаалах зүйлст хариуцлагатай сэрэмжтэй байхыг хүсье! О.Одбаяр дүүгийн гэр бүлийн гишүүдэд тохиолдсон ослыг хуулийн байгуулллага үнэн зөвөөр шалгаж тогтооно гэдэгт итгэж байна гэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Тиймээ зөв 5 н толгойнхноос авахуулаад төрийн толгой хүртэл хариуцлага хүлээх ёстой

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Юү яриад байна аа шууд хориглооч.

Эрдэнэ.
1 сарын өмнө
116.206.83.106

Агаарын бохирдолд 4.7 их наяд төг ямарч үр дүнгүй зарцуулсан. Сонсголд энэ их мөнгийг зарцуулсан хүмүүс оролцоогүй. Сонсгол жүжиг бсн.

Мөнгөнцэцэг Nyamsuren
1 сарын өмнө
116.206.83.106

бие биеээ өмөөрч хаацайлаад блгүй огцорооч юу ч хийж чадаагүй өчнөөн их наядаар нь идчээд ёс бус үг хэллэг хэрэглэлээ гэхийн хэр их бухимдаж гомдож цөхөрч бгаа иргэдээ амьдрах нөхцөлийг сайжруулах яаралтай арга хэмжээ аваач хариуцлага тооцооч бид эрүүл амьд явах эрхээ эдэлмээр бн маргааш хэнд ч ийм зовлон тохиохийг хэлж мэдэхгүй бн

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.