СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2025-02-07

Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвлийн хөндийн дурангийн мэс заслын иж бүрэн аппарат олгоно

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 долоо хоногийн өмнө

УНТЭ, УГТЭ, ГССҮТ, ХСҮТ, ЭХЭМҮТ-өөс гаргасан судалгаагаар орон нутгаас Улаанбаатар хотын лавлагаа шатлалын эмнэлгийг зорин ирж эмчлүүлэгсдийг Хөвсгөл аймгийн иргэд тэргүүлж байна.

Түүнчлэн нийт иргэдийн дундах шүдний өвчлөл 60 хувь, хавдраар өвчлөгсдийн 78 хувь нь хожуу оношлогдож, улирлаас хамаарсан осол гэмтэл бусад аймгуудтай харьцуулахад өндөр байна.
Тиймээс Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Орон нутагтаа нэн шаардлагатай тусламж үйлчилгээгээ сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, эмч мэргэжилтнүүдээ сургалтад идэвхтэй хамруулах, тоног төхөөрөмжийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, гүйцэтгэлийн санхүүжилтийг ашиглан, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийнхээ цалин урамшууллыг нэмэгдүүлэх, мэс заслын тусламж үйлчилгээгээ сайжруулах чиглэлээр” байгааг зөвлөв.

Хөвсгөл аймагт 2024 онд 14 орчим тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд тусгасан. Нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон 1 автомашин, 10 суманд туулах чадвар сайтай эмнэлгийн түргэн тусламжийн зориулалтаар бүрэн тоноглогдсон автомашиныг хуваарилж эмнэлгийн тусламж үйлчилгээг орон нутагт саадгүй үзүүлэх боломжоор хангагджээ.

Энэ онд багтаан

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.