Монголын хуульчдын холбоо угаарын хийн хордлогоор гэр бүлээ алдсан иргэн О.Одбаярт тусламж үзүүлэхээ мэдэгджээ.
Тодруулбал, угаарын хийн хордлогоор гэр бүлээ алдсан иргэн О.Одбаяр өчигдөр мэдээлэл хийх үеэрээ "Хэнд хандахдаа мэдэхгүй байна. Өмгөөлөгч аваагүй. Надад хууль зүйн хувьд дэмжлэг үзүүлэх хүмүүсээс тусламж гуйж байна" гэж хэлж байсан юм. Тэгвэл Монголын хуульчдын холбоо угаарын хийн хордлогоор гэр бүлээ алдсан иргэн О.Одбаярт тусламж үзүүлэхээ мэдэгджээ.
Тус мэдэгдэлд:
"Иргэн О.Одбаярын гэр бүлд нөхөж баршгүй хүнд гарз тохиосонд гүн эмгэнэл илэрхийлье. Монголын хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хорооноос хуульч, өмгөөлөгчдийн баг гаргаж О.Одбаярт хууль зүйн туслалцаа, үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж, бусад холбоодтой хамтарч ажиллахаар боллоо" гэж дурджээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
За боллоо доо.Монголын хуульчидын холбооныхондоо баярлоо.Ажилын амжилт хүсье