СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Саарал чоно агнах төлбөрөөс чөлөөлнө

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т мал сүргийг хамгаалах болон тодорхой нутаг дэвсгэрт тоо толгойг сийрэгжүүлэх зорилгоор чоно агнахад төлбөрөөс чөлөөлөх хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлж ажиллахаар болжээ.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газар, Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газартай хамтран Тусгай хамгаалалттай газруудын Хамгаалалтын захиргаадын удирдлагууд болон аймгуудын Байгаль орчны газрын дарга нарыг оролцуулан цахим хурал зохион байгуулагджээ.

Цахим хурлаар саарал чонын тоо толгой ихэссэнтэй холбогдуулан Амьтны тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд мал сүргийг хамгаалах тоо толгойг сийрэгжүүлэлт хийн чоно агнах талаар чиглэл өгсөн байна.

2019-2024 оны хооронд аймгуудад 1056 саарал чоныг ахуйн зориулалтаар агнахаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зөвшөөрөл олгосноос

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т мал сүргийг хамгаалах болон тодорхой нутаг дэвсгэрт тоо толгойг сийрэгжүүлэх зорилгоор чоно агнахад төлбөрөөс чөлөөлөх хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлж ажиллахаар болжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.