Цагдаагийн ерөнхий газраас нэг гэр бүлийн зургаан иргэн нас барсан хэргийн талаар мэдээлэл хийлээ.
Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Пүрэвдэлгэр:
-Эрдэнэт хүний амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарсанд талийгаачдын ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье.
Хоёр гэмт хэргийн талаар мэдээлэл өгөхөөр бэлтгэлээ. Энэ сарын 5-ны өдрийн 12:00 цагт Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд иргэн нас барсан талаар дуудлага, мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрх бүхий албан тушаалтнууд хэргийн газар үзлэг явуулсан. Хэргийн газар үзлэг явуулахад 38 настай О нас барсан нь тогтоогдсон. Тухайн иргэнтэй хамтран амьдрагч хүн хамт байсан. Ар гэрээс нь өчигдөр хэвлэлүүдэд мэдээлэл өгч, санал сэтгэгдлээ хэлсэн байна.
Уг гэмт хэргийн хохирогчдын ар гэрийн хүсэлтийн дагуу нас барсан шалтгааныг тогтоох шинжилгээг цагдаагийн байгууллагаас шүүхийн шинжилгээнд явууллаа. Уг ажиллагаанд хохирогчдын ар гэр, ээж, дүү, ах нар оролцсон. Урьдчилсан байдлаар нас барсан иргэнд ил харагдах шарх сорив байгаагүй. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжилгээгээр талийгаач нас барсан шалтгаан нь тодорхой болно. Уг хэргийг шалгах ажиллагаа прокурорын хяналтын дор явуулж байна.
Хоёрдугаарт, энэ оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн хоёрдугаар хороо, Зүүн нарангийн дугаар хаягт орших суух зургаан хүн угаартсан байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагын 102 утсанд ирсэн. Дуудлагын дагуу хэргийн газар цагдаагийн ажилтнууд хууль заасны дагуу үзлэг шалгалт явуулсан. Уг хэргийн газар иргэд угаартсан байж болзошгүй орчин нөхцөл, агаарын шинжилгээ, хүнснээс дээж авах гээд тодорхой ажиллагаа явуулсан. Хохирогчийн ар гэр болох төрсөн дүү О-г мөрдөн шалгах ажиллагааны оролцогчоор тогтоож, өөрөөр хэлбэл хохирогчоор тогтоосон. Өнөөдөр хэвлэлийн хурал хийсэн О нь хугацаат цэргийн алба хааж байсан учраас түүнээс мэдүүлэг авсан зүйл байхгүй. Хохирогчийн сэтгэл санааны байдал, нөхцөл байдлаас нь шалтгаалж, цагдаагийн байгууллагаас дуудаж мэдүүлэг аваагүй. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Иргэд амиа алдсан шалтгаан нь шүүхийн шинжилгээгээр тогтоогдоно. Тодорхой хугацааны дараа шинжилгээний хариу гарна. Хэргийн газрын урьдчилсан үзлэгээр угаартсан байж болзошгүй байна. Шинжилгээний дүн гарахаар тодорхой мэдээлэл өгнө гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
шүүх шинжилгээ хүний буруу пийшин цоорхой мод хийгээгүй уугуулж сайн дураараа явсан л гэж гарна даа Ард түмэн тэнэг бишшүү одоо л дүгнэлтийг харая яг үнэнээр нь гаргаарай даа амь биш заяа биш ажлы нь өгөхгүй юү болохгүй бол
ЗӨВ БУРУУ ГАЛАЛСАН ГЭЖ ЮУ ЯРИАД БАЙДАГ ЮМ БЭ. ЯАЖ Ч ГАЛАЛСАН ХҮНИЙ АМИНД ХҮРДЭГГҮЙ ЗУУХ ХИЙЧИХЭЖ ЧАДАДГҮЙ ХҮЙ НЭГДЭЛ ШИГ. ШУА ГЭДЭГ НЬ ТООЦОО БОДООД ЯМАР ЧНӨХЦӨЛД ЯАЖ Ч ГАЛЛААД УГААРТАДГҮЙ БАТ ЮМ ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА НЬ МАш ЭМГЭНЭЛТЭЙ БӨГӨӨД ИЧГЭВТЭР. ЯМАР САНСРЫН ХӨЛӨГ БҮТЭЭ ГЭЖ БАЙГАА БИШ. ОДОО ТЭГЭЭд ЗӨВ ГАЛАЛВАЛ АМЬД ҮЛДЭНЭ БУРУУ ГАЛАЛВАЛ ҮХНЭ ГЭЖ ДЭНЧИН ТАВЬСАН ЛОТТЕРЕЙ ШИГ АЛУУРЧИН-ЗУУХТАЙ ЗУУРАЛДСААР үхсээр БАЙХ УУ. АЛЛАГАА ЗУХ РУУГАА ЧИХЭЭД ЭЛДЭВ ЗУУХ ШАХАЖ ХҮНИЙ АМИАР БАЯЖААД байцгаахуу . ТЭГЭЭД БАС ХҮНИЙГ АЛЧИХААД ХҮН ХӨЛСӨЛЖ ЭЛДВЭЭР ДОРОМЖИЛЖ ГҮЖИРДҮҮЛЭЭД. ЯМАР БУЗАРТАЙ ЮМ БЭ6 БҮҮ ҮЗЭГД