СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-02-05

Дархан-Уул аймгийн Хонгор суманд гангийн үйлдвэрийн цогцолбор байгуулна

Нийтэлсэн
3 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 цагийн өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан зарим шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл өгөв.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:

-Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Тэрээр "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төслөөс гурав нь хэрэгжиж эхэлсэн. Эдгээрийн долоон төсөл нь "Эрдэнэс Монгол" нэгдэлд хамаарч байгаа. Үүнд нэмүү өртөг шингэсэн, технологийн агууламж шингэсэн бүтээгдэхүүнийг хэрхэн үйлдвэрлэх вэ чиглэлээр ажиллаж, Шивээ-Овоогийн цахилгаан станц, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр дээр ажилласан.

Энэ долоо хоногт Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн гангийн үйлдвэр барьж байгуулах арга хэмжээний тухай тогтоолын төсөл батлагдсан. Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт ган үйлдвэрийн цогцолбор төслийг хэрэгжүүлж, жил бүр гадаад руу алдаж буй 700-800 сая ам.долларын урсгалыг багасгах зорилгын хүрээнд Эдгээр ажлыг хэрэгжүүлснээр 14 мега төслийн хэрэгжих суурь тавигдана. Энэ мега төслүүд нь үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх гол зорилготой. Өөрөөр хэлбэл иргэдийн хуримтлалын дансанд дахь мөнгө нэмэгдэнэ.

Түүнчлэн энэ хаврын чуулганаар засгийн газрын зүгээс гадаадын хөрөнгө оруулалтын хууль, татварын хууль, тендерийн хууль буюу төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдах хууль нийгмийн даатгалын хууль компанийн хууль, дампуурлын хууль, зөвшөөрлийн хууль гэсэн бизнест ээлтэй реформыг хийх ажлыг эхэллээ.

2022 онд зөвшөөрлийн хууль Монгол Улсын их хурлаас батлагдсан.. Нийтдээ 381 зөвшөөрлийг хуульчилсан. Үүнээс 251 тусгай зөвшөөрөл хууль дагаж батлагдсан байдаг. Энэ хуулийн гол концефц нь хэрвээ энгийн болон тусгай зөвшөөрөл дурдагдаагүй бол бусад төрлийн үйл ажиллагааг ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр эрхлэх бололцоог хуулиар нээсэн байдаг. Гэтэл

Нийслэлийн хэмжээнд 151 зөвшөөрөл биш мөртөө бүртгэл гэсэн нэртэй. Үйлчилгээний зөвшөөрлийн хэлбэртэй бүртгэлүүд нэмэгдсэн байна. Зарим яамнуудын түвшинд хүртэл хуулиас өндөр дүрэм хэрэгжиж байгааг бид тогтоосон. Жишээ нь 251 тусгай зөвшөөрлөөс 122 чиглэлийн зөвшөөрөл сайдын тушаалаар батлагдсан байдаг. Энэ даамжирвал төрийн байгууллагын хүнд суртал нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан даваа гараг болгон хуралдаж ажиллана. Төрд хүнд сурталгүй үйл ажиллагаа явуулахад анхаарна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.