СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хайлаастын даланд 1200 метр суваг татлаа

Нийтэлсэн
3 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 цагийн өмнө

Нийслэлийн хэмжээнд 46 байршилд халиа тошин үүсээд байна. Эдгээр байршилд ГУББГ, НОБГ болон дүүргийн ОБХ-ийн албан хаагчид өдөр бүр ажиллаж, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.

Тухайлбал, өнөөдөр ГУББГ-ын албан хаагчид ЧД-ийн 13, 14 дүгээр хороо, Хайлаастын даланд 1200 метр суваг татжээ.

ГУББГ-ын Ашиглалтын инженер Д.Ариунбаатар “Өнгөрсөн жил бороо их орсон учраас Улаанбаатар хотын хэмжээнд голын ай сав дагасан газруудад хөрсний усны түвшин өмнөх жилүүдтэй харьцуулахад их хэмжээгээр нэмэгдэж, оргил үедээ хүрч байна. Жишээлбэл, бидний ирээд байгаа Хайлааст орчимд өмнө нь халиа тошин үүсэж байгаагүй. Энэ жил километр орчим урттай халиа тошин үүссэн. Иймд бид халиа тошин үүсээд байгаа 46 байршилд шуурхай арга хэмжээг авч ажиллаж байна” гэдгийг хэлэв.

Хүйтний эрч ихсэхээр халиа тошин мөсөн доош шургаж урсдаг бол зарим хэсэгт дээш гарч мөсний хөлдөлтийн хэмжээг ихсэгдэг. Иймээс шаардлагатай газруудад шургуулах технологиор урсгаж, ажлын талбай ихтэй газруудад аль болох мөсний дээд талаар халиаг түрж ажиллаж байгааг албаныхан онцоллоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.