СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Д.Очирбат: Менингококктоор өвчилсөн гурван тохиолдлын хамааралтай, эрсдэлтэй 1800 хүнд пфайзер вакцин тарина

Нийтэлсэн
3 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
3 цагийн өмнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар менингококкт халдварын өвчлөлөөс сэргийлэх, авах арга хэмжээний талаар хэлэлцсэн байна. Энэ хүрээнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат мэдээлэл өглөө.
ЭМЯ-ны ТНБД-ын дарга Д.Очирбат:
-Манай улсад менингококкт халдварын томоохон дэгдэлтүүд 1972-1974 онуудад болж байсан. Жилдээ 2765 тохиолдол бүртгэгдэж 285 хүн нас барж байсан байна. Харин 1992-1994 онд менингококкт халдвараар 3084 хүн халдварлаж, 253 нас баржээ.
1994, 1995, 1996 онуудад 2-18 насны нийт хүүхдийн 98 хувийг нь вакцинжуулснаас хойш 300 хүүхэд халдварлаж, 40 хүүхэд нас барсан байдаг.
Халдварын тохиолдол 2000 оноос хойш тогтвортой буурсан ч халдварын тохиолдол илэрч гарсаар байна. 2007 онд 167 хүн, 2013 онд 40 хүн, 2019 онд 20 хүн өвчилсөн гэсэн тоон мэдээлэл байна. Энэ өвчлөл нь 5, 6 жилийн давтамжтай явагдаж байна.
2023, 2024 онуудад халдвар дэгдэх эрсдэлтэй гэж үзээд бэлтгэл ажлыг хангаж ажиллаж ирсэн.
Хүүхдүүдийг вакцинжуулах хүрээнд ЭМЯ пфайзер компанийн 2000 ширхэг вакцины захиалгыг хийж байна.
Цаашид халдварын тоо нэмэгдвэл 30 мянган вакцин захиалж авна. Ямар хэв шинжээс шалтгаалж энэ өвчлөл гарсныг нарийн тогтоох шаардлагатай. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр энэ өвчлөлийн шалтгааныг тогтоох шинжилгээг БНСУ руу явуулсан. Гурван хоногийн дараа хариу ирнэ. Өвчний эх үүсвэрийн шалтгааныг тогтоож байж, тохирсон вакциныг хийх ёстой.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.