СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-02-05

"Чингис хаан" нисэх буудлаас Улаанбаатар чиглэлд осол гарч, зам хаажээ

Нийтэлсэн
4 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 цагийн өмнө

“Чингис хаан” Олон улсын нисэх буудлаас Улаанбаатар хот руу хүрэх замд авто осол гарсан тул тус чиглэлийн замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаажээ.

Төв аймагт цаг агаарын нөхцөл байдал муудаж цас их хэмжээгээр орж, цасан шуургатай байгаа тул авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэж, тууш замын үзэгдэх орчин хязгаарлагдмал байна.

“Чингис хаан” Олон улсын нисэх буудлаас Улаанбаатар хот руу хүрэх тууш замд авто осол гарсан тул тус чиглэлийн замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаагаад байна.

Иймд нисэх буудлаас Улаанбаатар хот руу хүрэхдээ Төв аймгийн замыг сонгон анхаарал, болгоомжтой зорчихыг "Чингис хаан" олон улсын нисэх буудлаас мэдэгдлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.