Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт "Автомашинаа дээрэмдүүлсэн" гэх дуудлага нэгдүгээр сарын 25-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал, нэр бүхий иргэнийг согтсон үед нь дуудлагын жолооч гэх үл таних 20 орчим насны этгээд нүд рүү нь нулимс асгаруулагч цацаж, автомашинаас буулган Тоёота Приус-20 загварын машиныг нь дээрэмдсэн байна.
Гэм буруутай байж болзошгүй этгээдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иймд шөнө оройн цагаар дуудлагын жолооч, такси үйлчилгээний найдвартай байгууллагад хандаж, аюулгүй байдлаа ханган болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөв
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.