УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд хоёр өдөр болж, өндөрлөлөө. Сонсголыг үр дүнгүй болсон хэмээн иргэд, олон нийт үзэж буй юм.
Иргэн Ц.Түмэнбаярын байр суурь:
-Шинжээч нарт маш их гомдож байна. Сонсгол хийнэ гэдэг нь шинжээчид байж, мэргэжлийн хараат бус шинжилгээний тайлан танилцуулах ёстой. Шинжээчид байхгүй бол сонсгол биш зүгээр хэлэлцээд өнгөрдөг хурал байхгүй юу.
Би өөрийнхөө түвшинд шийдлээ л ярина. "Тавантолгой түлш" компанийнхан түлшээ сайн л гэж хамгаална. Нийслэлийн удирдлагууд хэрэгжүүлж буй бодлого, ажлаа зөв л гэж тайлбарлана. Тэгэхээр шинжээч үнэн зөв, бодит мэдээллийг олон нийтэд өгөх ёстой. Гэтэл дарга нараас хараат ажиллаж байна.
Угаартаж нас барсан 749 гэдэг тоог 160 болгож бууруулж хэлсэн. Энэ бол үндсэндээ дарга нарын захиалгатай тоо гэж харж байгаа.
Мөн Улаанбаатар хотын агаарын бохирдлын 76 хувь нь гэр хорооллоос хамааралтай байгаад 56 хувь болж буурсан гэж танилцуулсан. Энэ нь бол худлаа шүү.
"Тавантолгой түлш" компани сүүлийн таван жилд 1,7 их наяд төгрөг зарцуулсан гэж өөрсдөө хэлээд байхад шинжээчид 2008-2024 оны хооронд буюу 16 жилийн хугацаанд 1,7 их наяд төгрөг зарцуулсан гэж худлаа хэлж байна. Шинжээчид дарга нарын талд ажилласан гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.