Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 5-ны өдрийн 10:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайг нийт 32 байгууллагын 1110 гаруй зам талбайн үйлчлэгч, 180 гаруй тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр цэвэрлэж байна.
Нийслэлийн хэмжээнд нийт 3818 тонн давс, 5720 тонн бодисын үлдэгдэлтэй байна. Энэ сарын 4, 5-ны өдрүүдэд халтиргаа гулгааг арилгах тусгай зориулалтын 158 тонн бодис, 156.5 тонн давс тус тус зарцуулжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.