СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2025-02-05

2025 онд төсвийн хөрөнгө оруулалтаар улсын хэмжээнд 31 эмнэлэг ашиглалтад оруулна

Нийтэлсэн
3 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 цагийн өмнө

“Хүрээ” амаржих газрын хүчин чадал хоёр дахин нэмэгдлээ. 66 жилийн дараа 9 давхар, 180 ортой орчин үеийн тоног төхөөрөмжтэй шинэ төрөх эмнэлэгтэй боллоо. 

“Хүрээ” амаржих газар буюу хуучнаар Хоёрдугаар төрөх эмнэлгийн шинэ өргөтгөлийн барилга ашиглалтад орж, харьяалал харгалзахгүйгээр эмэгтэйчүүд, нярай, эх барих болон яаралтай тусламж, амбулаторийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх Япон технологи бүхий хагалгааны таван вакум өрөө, гэр бүлээрээ хамт байж төрөх өрөөнүүдээр хүчин чадал нь хоёр дахин нэмэгдэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хүрээ” амаржих газарт шаардлагатай өндөр технологи бүхий зарим тоног төхөөрөмжийн санхүүжилт, хуучин барилгыг хүчитгэн засах хөрөнгийг улс, нийслэлийн төсвөөс яаралтай шийдвэрлэх үүрэг өглөө.

2025 онд төсвийн хөрөнгө оруулалтаар улсын хэмжээнд 31 эмнэлэг ашиглалтад оруулна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.